Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахин сонсохгүй.
Данс бэлэн биш ч таны гүйлгээ Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлснээр амжилттай хийгдэх болно.
Хүн бүрийн сонсохыг хүсдэггүй үг гэвэл яалт ч үгүй "ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА."
Тэгвэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүйгээс болж яг цагтаа тооцоогоо хийж чадахгүй эвгүй байдалд орох, эсвэл багахан мөнгө дутсанаас болж чухал төлбөр төлөгдөлгүй бүр том асуудал үүсэх гэх мэт асуудлуудыг АСУУДАЛГҮЙ зохицуулна.
Асуудалгүй үйлчилгээ нь таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй үед хасах утга руу оруулан гүйлгээ хийж, төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэхэд тань туслах нэмэлт үйлчилгээ юм.
ХасБанкны данстай л бол хүн бүр ашиглах боломжтой. Өр орлогын харьцаа тооцохгүйгээр 150,000₮-ийн эрх шууд нээгдэнэ. 400,000₮ хүртэл нэмэх ч боломжтой.
Үйлчилгээг идэвхжүүлсэн ч гэсэн ашиглаагүй бол үйлчилгээний хураамж төлөхгүй. Ашигласан тохиолдолд хэдэн удаа ашигласнаас үл хамааран тогтмол дүнгээр сард 1 удаа л хураамж төлнө.
Дижитал банкаараа нэг л удаа идэвхжүүлэхэд хангалттай. Бусад апп-ын зээл шиг ашиглах бүрдээ тооцоолол хийлгэх шаардлагагүй.
Үйлчилгээг ашигласан дүнгээс үл хамааран нэг удаа тогтмол үйлчилгээний хураамж төлөх бөгөөд нэмэлт хүү төлөхгүй.